Шууд Chart

Хотын ногоон байгууламжид 2019 онд хийсэн ажлуудыг дүгнэх хурал боллоо

2019-12-05 14:58:01

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж цэцэрлэгийн ногоон байгууламжийг арчлан тордож ургуулах, шинээр болон нөхөн тарих, ажлыг хариуцан гүйцэтгэдэг цэцэрлэгжилтийн хувийн хэвшлийн 64 байгууллагын 2019 онд хийсэн ажлын тайлангийн хурал боллоо.

Хуралд Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны бусад хүмүүс, ногоон байгууламжийн арчилгаа тордолгоо, шинээр болон нөхөн тарилтын ажилд технологийн хяналт тавих үүрэг бүхий 3 Төрийн бус байгууллагын ажилтнууд оролцов.

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар товч танилцуулгыг ХТЦХ-ийн мэргжилтэн Д.Сүхбат тавив. Үүнд 2019 онд хот дүүргийн хөрөнгөөр хийгдсэн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж 2019 оны эхээр 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3,2м2 байсан бол оны эцэс гэхэд 4,1м2-д хүрээд байгааг тайлагнав.

Мөн энэ хурал дээр технологийн хяналт тавьж ажилласан 3 төрийн бус байгууллагын тэргүүн хийсэн ажлаа тус бүрдээ тайлагнаж 64 байгууллагыг дүгнэсэн дүнг танилцууллаа.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Хотын ногоон байгууламжид 2019 онд хийсэн ажлуудыг дүгнэх хурал боллоо  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй