Шууд Chart

“Ардчиллын форум”-д оролцож байна

2019-12-05 17:06:46

Индонезийн Бали аралд 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж буй “Ардчиллын форум”-д ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн оролцож байна. Бүс нутгийн түвшинд ардчиллыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох болон яриа хэлэлцээний давтамжийг хадгалах зорилго бүхий Бали-гийн Ардчиллын форум нь 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 90 гаруй улс, 20 орчим олон улсын байгууллагын төлөөлөгчид хуран цуглаж, ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг бэхжүүлэх чиглэлээр харилцан туршлагаа солилцож байна.

ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн ардчиллыг хөгжүүлж байгаа өөрийн улсын туршлага, ололт амжилт болон тулгарч байгаа сорилтуудын талаар мэдээлж, ардчиллыг хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал болохыг онцлон тэмдэглээд залуучуудыг чадавхижуулах, залуучуудын оролцоог хөхиүлэн дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Мөн үеэр ТНБД Д.Даваасүрэн Индонезийн Гадаад хэргийн сайд хатагтай Рэтно Л.П.Марсуди-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


“Ардчиллын форум”-д оролцож байна   
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй