Шууд Chart

ӨНӨӨДӨР: Нийслэлийн хүүхдүүдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн болно

2019-12-06 06:49:17

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮЭСТО

10:00 цагт: Нийслэлийн хүүхдүүдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцоно. Энэхүү тэмцээнд 25 сургуулийн 9-10 насны хүүхдүүд багаараа оролцоно. Утас: 90080806

“Новотел” Зочид буудал

10:00 цагт: Зочлох үйлчилгээний салбарын эрхлэгчдийн форумыг “Зочид буудлын салбарын цахим шилжилт” сэдвийн дор болно. Утас: 88054040

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Залилангийн гэмт хэргийн улмаас иргэд хохирч байгааг цагдаа, хууль хяналтын байгууллагууд, прокурор хамгаалж, урьдчилан сэргийлж чадахгүй, өөгшүүлж байгаа талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээний төв

12:00 цагт: Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх төслийн хаалтын хэлэлцүүлэг болно. Утас: 95952030

“Corporate convention” центр

18:00 цагт: Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн 2019 оны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно. Утас: 88086225

Монгол Бөхийн өргөө

18:30 цагт: Холимог тулааны “Чингис цом- MGL1” тэмцээн болно. Монгол, Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриадын шилдэг тулаанч хүч сорьж, дөрвөн жинд аваргаа тодруулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Нийслэлийн хүүхдүүдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн болно  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй