Шууд Chart

НАТО-гийн дээд уулзалтанд оролцогчид цэргийн зардлаа нэмэхээр тохиролцлоо

2019-12-06 08:00:00

Лондон хотноо болсон Умард  Атлантын  эвслийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнг пүрэв гарагт танилцууллаа. Уулзалтын сүүлийн өдөр 29 орны төр засгийн тэргүүн нар оролцсон нэгдсэн хуралдаан төлөвлөж байснаасаа бага хугацаагаар буюу 3  цагийн турш л үргэлжилсэн байна. Энэ уулзалтаар холбоотон орнуудын хооронд үүсээд бйагаа санал зөрөлдөөнтэй асуудлуудыг нарийн хэлэлцэнэ гэж урьдчилан мэдэгдэж байсан юм. Гэвч  Умард Атлантын эвслийн удирдагчид  аюулгүй байдлыг хангах асуудалд гол анхаарлаа хандуулж нэг нь нийтийн төлөө хэмээх үндсэн зарчим нь өөрчлөгдөхгүйг баталцгаасан  байна. 

Тодорхой түвшинд  энэ зарчимдаа гишүүн орнууд үнэнч  байгаагаа баталсанд тооцогдож байна. Тодруулбал, Балтийн орнууд, Польшийг батлан хамгаалах шинэчилсэн төлөвлөгөөг батлахаас татгалзахаа илэрхийлж байсан Турк улс эцсийн мөчид нийтийн жишгийг дагахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ажиглагчид ийнхүү тодорхойлж байгаа. 

Энэ талаар, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "НАТО-д  бүх холбоотноо түүний дотор  Балтын орнууд, Польшийг хамгаалах  төлөвлөгөө  бий. Түүнчлэн бидэнд дан ганц төлөвлөгөө байгаа юм биш.  Энэ бүс нутагт бид  илүү  олон тооны цэргээ байршуулаад  байгаа.  Түүхэндээ  бид  анх удаагаа  Балтийн  бүс  нутагт  дайны  бэлэн байдалтай  цэргүүдээ байршуулаад  байгаа.  Литва дахь  байлдааны нэг бүлгийг  л гэхэд Герман улс удирдаж  байна. Батлан хамгаалах төлөвлөгөөгөө бид  байнга шинэчилж өөрчилж байдаг. Өнөөдөр Польш болон Балтийн орнуудыг батлан хамгаалах шинэчилсэн төлөвлөгөөгөө баталлаа.  Энэ нь НАТО шаардлага  гарсан  тохиолдолд төлөвлөгөөгөө  эргэн харж шинэчилж  чаддаг  гэдгийг батлан харуулж байгаа юм." хэмээн мэдэгдлээ.

НАТО-гийн орнууд мөн энэ удаад халдлага дайралтын хариуг шуурхай өгөхөд бэлэн байгаагаа баталсан байна. Мөн эвслийн тусгай ажиллагааны 5 дахь талбар нь сансар огторгуй гэдгийг тодорхойлж кибер халдлага, хибрид аюул заналхийллийн эсрэг технологийн  нөөц боломжоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ гишүүн орнуудын дунд маргаан дэгдээдэг санхүүжилттэй  холбоотой асуудлаар  шударга  хуваарилалт  хийх  тохиролцоонд хүрснээ ч мэдэгдэж байна. 

Үүний  зэрэгцээ  НАТО-гийн орнуудын батлан хамгаалах нийт зардлыг  2020  онд  130  тэрбум ам.доллараар харин 2024 онд  400 тэрбумаар нэмэхээр болсныг үр дүн гэж тодорхойлж байгаа тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга  мэдэгдэв. Тэрбээр тус эвсэл Батлан хамгаалах зардлаа  урьд  өмнө  ингэж ихээр нэмэгдүүлж байгаагүй. Энэ нь НАТО г  улам бүр хүчирхэг болгохыг онцолж байлаа.  Үүний зэрэгцээ тэрээр  НАТО гийн орнуудын хооронд санал зөрөлдөөн байгаа ч Лондон дахь  дээд уулзалт  харин ч  сайхан  уур  амьсгалд болж өнгөрсөн хэмээн дүгнэж буйгаа илэрхийлсэн.  Мөн  үр  ашигтай , олон шийдэлд хүрч  чадсаныг тэмдэглэн  хэлсэн  юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-гийн дээд уулзалтанд оролцогчид цэргийн зардлаа нэмэхээр тохиролцлоо  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй