Шууд Chart

Иракийн нутагт баллистик пуужингуудаа зөөж хадгалсан хэмээн Ираныг буруутгаж байна

2019-12-06 10:00:00

Иран Иракийн нутаг руу тодорхой тооны баллистик пуужингаа зөөн хадгалж байна хэмээн Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал Нью Йорк таймсийнхан Ираны хилийн ойролцоох Иракийн шийт дайчдын хяналтад байдаг нутаг дэвсгэрт пуужингуудынх нь агуулах байдаг бөгөөд шийт дайчид энэ агуулахуудыг нь нууцаар хамгаалж байгаа тухай бичсэн байна.

Мөн Си Эн Энийхэн Америкийн тагнуулынхан цэргийнхэн Иранаас Ирак руу бага тусгалтай баллистик пуужингуудыг тээвэрлэж байгааг тогтоосон тухай мэдээлсэн юм. Гол нь энэ пуужингуудыг Ираны дэмжлэгтэй Америкийн цэргүүдийн эсрэг тулалдаж буй дайчид ашиглаж болзошгүй бүс рүү хүргэж магадгүй хэмээн АНУ ын цэргийн эрхтнүүд болгоомжилж байгааг тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн сард Ирак дахь Америкийн цэргүүдийн байрлал руу зэвсэгт босогчид өмнө нь ашиглаж байснаасаа илүү том пуужин бүр халдлагаа идэвхжүүлснийг Пентагоны эх сурвалж мэдэгдсэн байна. Гэхдээ АНУ ын цэргийн эрхтнүүд Ираны дэглэмийг тус улсын эсрэг дайн дэгдээх чадамжтай гэдэгт эргэлзэж буйгаа саяхан илэрхийлж байсныг Си Эн Эн сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракийн нутагт баллистик пуужингуудаа зөөж хадгалсан хэмээн Ираныг буруутгаж байна  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй