Шууд Chart

Москва дипломат ажилтнуудыг нь албадан гаргасан Берлины шийдвэрийг буруушааж байна

2019-12-06 10:00:00

Берлинд Гүржийн Чечень гаралтай иргэн амь насаа алдсан хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгааг Москва үндэслэлгүй хэмээн няцааж байна. Германы гадаад хэргийн яамнаас энэ хэрэгтэй холбоотой хэмээн үзэж ОХУ-ын элчин сайдын яамны 2 ажилтанг нутаг орноосоо албадан гаргахаар болсныг зарласан юм.

Харин Оросын дипломатууд энэ хэргийг үндэслэлгүйгээр улс төржүүлж байна хэмээн мэдэгдэж байгаагийн дээр ОХУ -ын гадаад хэргийн яамнаас хариу арга хэмжээ авахаа амлаж байна. Төрийн Думын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слуцкий Герман дахь дипломатуудыг нь албадан гаргаж байгаа нь Их Британид Скрипалийнхнийг хордуулсан гэх үндэслэлгүй, эрүүл ухаанд хүрмээргүй хэргийг санагдуулж байна хэмээн онцлон хэлсэн юм.

Түүнчлэн ОХУ-ын гадаад хэргийн сайд сайтар судалж байж шийдвэр гаргадаг улс гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Гүржийн иргэн Зелимхана Хангошвилигийн амь насанд халдсан хэргийг Карлсруэгийн Ерөнхий прокурорын газар хянан шалгаж байгаа бөгөөд тус газраас энэ хэрэгт Оросын тусгай албад холбоотой байх үндэслэлтэй гэж баталсана. Энэ хэрэг өнгөрсөн 8 дугаар сард гарсан бөгөөд халуун мөрөөр нь Оросын нэг иргэнийг сэжиглэн саатуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москва дипломат ажилтнуудыг нь албадан гаргасан Берлины шийдвэрийг буруушааж байна  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй