Шууд Chart

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхлэхэд 34 хоног үлдлээ

2019-12-06 09:29:50

Хүн ам, орон сууцны тооллогын Баян-Өлгий аймгийн комисс ээлжит хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга, тооллогын Улсын комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал цаашид хийх үйл ажиллагааны талаар аймгийн тооллогын комисст мэдээлэл өглөө. Мөн Улсын тооллогын комиссоос Аймгийн засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж тооллогыг өндөр зохион байгуулалт дор явуулахыг санууллаа.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм гэж Үндусний статистикийн хорооноос мэдээллээ.


Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхлэхэд 34 хоног үлдлээ  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй