Шууд Chart

Шилдэг тулаанчид өнөөдөр өрсөлдөнө

2019-12-06 09:48:57

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 10 жилийн ойд зориулсан “Чингисийн цом” MGL-1 Fighting Championship тэмцээний 13-р дугаар цуврал тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ удаагийн холимог тулааны тэмцээнд Монгол, Өвөрмонгол, Халимаг, Буриад , Тува гэсэн Монгол туургатны дунд зохион байгуулагдна.

Ингээд та бүхэнд MGL-1 Fighting Championship 13-р цуврал тэмцээнд оролцох чансаа ахиулах болон “Чингисийн цом”, бүсний төлөөх оноолтуудыг танилцуулья.

  • 57 кг жинд:

Г. Золжаргал (Их засаг Чанар брэнд Ширэн бээлий клуб)-Б.Мөнхдэлгэр ( Теам Тунгаа Шандас ММА)

Ц.Отгонбаяр (Ширэн бээлий клуб)-Г. Сайханбилэг (Наадам центр Ко клуб)

  • 66 кг жинд:

Ө. Баярмандах (Эрч клуб)-А. Намуунгэрэл (ЦЕГ-ын Сүлд чуулга Ирээдүй ММА)

Ө.Даваажамц (Ard Capital Ширэн бээлий One team)-Х.Төрбаяр (Эрдэнэт хот Бэхээ дожо)

  • 70 кг жинд:

Б.Түмэнхүсэл (ДХИС Цагдаагийн сургууль)-Н.Цацрал (Хилийн цэргийн 0303 тусгай салбар)

  • 57 кг жинд “Чингисийн цом”-ын төлөө

Зургаадай Дэлгэр (Өвөрмонгол ММА аварга)-Бадмацырен Доржиев (Буриад ММА аварга)

  • 66 кг жинд “Чингисийн цом”-ын төлөө         

Б. Энх-Оргил (Монгол Шандас клуб)-Саая Соланг (Тува Kick box дэлхийн аварга)

  • 61 кг жин "Чингисийн цом”-ын төлөө

Б. Азжавхлан (Монгол Ширэн бээлий клуб One team Power nutrition)-Васильев Денис Александрович (Халимаг MMA аварга)

  • 70 кг жинд “Чингисийн цом”-ын төлөө

Б. Бүрэнзориг (Монгол Зэвсэгт хүчний 084-р анги Team fighter)-Кю Хайлин (Өвөрмонгол Хянган аймаг)

MGL-1 fighting championship 13-р тэмцээнийг тасалбарыг Ticket.mn болон 19001800, 95959577 гэсэн дугааруудаас авах боломжтой.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг тулаанчид өнөөдөр өрсөлдөнө  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй