Шууд Chart

СЗХ-ны дарга Д.Баярсайхан ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав

2019-12-06 10:03:44

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Санхүүгийн зохицуулах хороо “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран 2019 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд  Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-ээс энэ оны 3-р сараас эхлэн 5 сарын хугацаанд "Монгол дахь бондын зах зээлийн өнөөгийн байдал" сэдэвт судалгааг хийсэн. Судалгааны багт олон улсын зөвлөх Норитака Акамацү ажиллаж "Компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх" тайланг бэлдэж танилцуулав.

Мөн төслийн багийнхан Хорооны албан хаагчид болон бусад зах зээлд оролцогчдод зориулан сургалт хийлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


СЗХ-ны дарга Д.Баярсайхан ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй