
Сингапур Улсад энэ сарын 4-нд зохион байгуулагдсан ONE CHAMPIONSHIP холбооны “One Warrior Series 9” тэмцээнд MGL-1 fighting championship холимог тулааны аварга, “Ардын хүү” Отгонжаргалын Пүрэв БНСУ-ын тамирчин Тае Хо Бакийг яллаа.
Тус тамирчин нь Хонг Конгийн “Just MMA” холбооны аварга аж.
Мөн тус тэмцээний 98 кг-д тулалдсан MGL-1 fighting championship тэмцээний 2012, 2014 оны MMA аварга , Шандас MMA клубын тамирчин Т.Ганбаяр Индонез улсын Винсент Мажидыг ялсан байна.
Тэрбээр One Championship холбоонд тулалдсан Монголын долоо дахь аварга боллоо.
О.Пүрэв, Т.Ганбаяр нар өрсөлдөгчидөө ялжээ | ||
Үзсэн: 444 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055