Шууд Chart

Мал тооллого маргааш эхэлнэ

2019-12-06 10:51:27

Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого маргааш орон даяар эхлэх гэж байна. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа ажээ. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. 


Мал тооллого маргааш эхэлнэ   
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй