Шууд Chart

Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2019-12-06 11:13:00

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн /2019.12.04/ албаны хүмүүсийн хамт ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён СеокХюн Ёоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён СеокХюн Ёон Монголбанкны Ерөнхийлөгчид хандан шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнтэй байгааг хоёр тал онцолсон ба цаашлаад Монголбанкны зүгээс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь эдийн засагт тулгарч буй дунд хугацааны сорилтыг амжилттай даван туулахад чухал нөлөөтэй болохыг тэмдэглэв.


Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй