
Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн ээлжит тоглолтууд болж Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг улирлын дөрөв дэх тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийсэн. Тоглолт эхэлсэн мөчөөс хоёр баг эн тэнцүүхэн “тулаан”-ыг өрнүүлэв. Ийн эхний үед 26:26, харин хоёрдугаар үед 53:49-өөр Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг илүүрхсэн. Гуравдугаар үед 81:79 болж, Өвөрхангай баг хоёр онооны зөрүүтэй тэргүүлсэн бөгөөд үүнийгээ хадгалж дөрөвдүгээр үеийн төгсгөлд 111:104 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч улирлын гурав дахь хожлоо авлаа.







Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг гурав дахь ялалтаа авлаа | ||
Үзсэн: 450 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055