Шууд Chart

Эх хэлний хичээлээр улсдаа тэргүүлсэн тул шилдэг багш нартаа хүндэтгэл үзүүллээ

2019-12-06 13:03:06

Эх хэлний судлагдахуун 2019 оны “ТОП 20 багш” шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, Хэнтий аймгийн удирдлагууд шилдэг багш нараа шагнаж урамшууллаа.

Өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутгийн зүгээс Боловсролын салбарт онцгойлон анхаарч  хариуцлагын болон урамшууллын арга хэлбэрийг нэвтрүүлснээр 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад  хоёрдугаар байрт орж, 10 хичээлээс 9 нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй  дүгнэгдсэн юм.



Мөн Эх хэлний сургалтыг сайжруулах зорилгоор шилдэг арга туршлагатай эх хэл бичгийн багш, сурагчдыг хамруулан “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг  зохион байгуулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд 3844 сурагчдын эх хэлний хичээлийн явцад дүн шинжилгээ хийж, 70 багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгснөөс гадна 7382 эцэг эх, олон нийтэд зөв бичих дүрэм, үндэсний бичгийн анхан, дунд, шатны сургалтуудыг амжилттай зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд ЭЕШ-нд Эх хэлний хичээлээр 2016 оноос хойш 16 байраар урагшилж 2019 онд улсдаа нэгдүгээр байрт орсон бол улсын төрөлжсөн олимпиадын 3 даваанд амжилт гаргасан багш, сурагчдын тоо мөн адил жил бүр нэмэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ


Эх хэлний хичээлээр улсдаа тэргүүлсэн тул шилдэг багш нартаа хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй