Шууд Chart

Хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна

2019-12-06 13:24:12

Cүхбаатар аймагтай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт мэрэгч амьтнаас хүнд дамжин халдварладаг зооноз өвчин илэрсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бичигт боомтоор нэвтэрч буй авто тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийх, хүн, малын халдварт өвчин хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Тус боомтоор хил нэвтэрч буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдоос ерөнхий мэдүүлгийг авч, эрүүл мэндийн тандалтыг хийж, термокамераар биеийн халууныг хэмжин хяналт тавьж байгаа бөгөөд зорчигчдод заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч байна.


Хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй