Шууд Chart

Өмнөд Солонгосын шүүхийн шинэчлэлийг явуулахаа амлалаа

2019-12-06 14:34:02

Өмнөд Солонгосын Хууль Зүйн сайдын албан тушаалд Ардчилсан намын гишүүн Чоо Ми-Эе-ийг нэр дэвшүүлээд байгаа юм. Тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Өмнөд Солонгосын хууль, шүүхийн салбарт шинэчлэлийг явуулна гэдгээ онцолжээ.

Хууль зүйн сайдад нэр дэвшигч Чоо Ми-Эе пүрэв гарагт сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ Өмнөд Солонгосын иргэд тэдний эрх, аж амьдралд анхаарал хандуулан ажиллаж чадах шударга шүүхийн байгууллагыг үнэхээр их хүсч байна. Мөн ард иргэд хууль, шүүхийн салбарт шинэчлэл явуулахыг шаардаж байна. Олон нийтийн энэ хүсэлт, хандлагыг биелүүлж, Өмнөд Солонгосын шүүхийн салбарт шинэчлэл явуулна гэдгээ Чоо Ми-Эе онцолжээ. Түүнийг Өмнөд Солонгосын туршлагатай эмэгтэй улс төрч гэдгийг олон улсын зарим хэвлэл онцолж байна.

Тэрээр 20 гаруй жилийн хугацаанд улс төрийн албан тушаалыг хашиж байгаа юм. Хууль зүйн сайд асан Чо Кук авилгатай холбоотойгоор албан тушаалаасаа буусны дараагаар Чоо Миег ийнхүү нэр дэвшүүлээд байгаа юм. Өмнөд Солонгосын Үндэсний Чуулган Хууль Зүйн Сайдын албанд шинээр нэр дэвшигчийг үүрэгт ажилд томилох эсэх талаарх сонсголыг 20 өдрийн дотор зохион явуулах ёстой. Хэрэв түүнийг дэмжих юм бол хадагтай Чоо Ми-Эе ерөнхийлөгч Мүүний засаг захиргаанд хүчин зүтгэж байгаа 6 дахь эмэгтэй сайд болно. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын шүүхийн шинэчлэлийг явуулахаа амлалаа  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй