Шууд Chart

Их Британид 121 граммын цул алт олджээ

2019-12-06 14:53:55

Алтны хайгуулчид Шотландын голоос 121.3 граммын жинтэй цул алтыг олсон байна. Энэ алт нь Их Британийн газар нутгаас олдсон хамгийн том шижир алт гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. 

Нэрээ нууцлахыг хүссэн алтны хайгуулч энэхүү шижир алтыг өнгөрсөн 5-р сард хайгуул хийж байхдаа олсон юм. Шотландын нэгэн голоос олдсон алт нь 4.28 унц буюу 121.3 грамм жинтэй гэсэн мэдээлэл гарчээ. Хэрвээ шотландын талаас энэ мэдээлэл үнэн болохыг батлавал тус алт нь Их Британийн газар нутгаас олдсон хамгийн цул алтаар нэрлэгдэх юм. Үүнээс өмнө 2016 онд олдсон 85.7 граммын алт нь Их Британид хамгийн томд тооцогдож байжээ. Гэхдээ Шотландын голоос олдсон цул алт нь хоёр хэсэг юм байна. 

Мэргэжилтнүүд хоёр хэсэг энэ алтыг нэг бүхэл байсан гэж үзэж байгаа төдийгүй чулуунд цохигдож эсвэл байгалийн бусад нөлөөгөөр хуваагдсан гэдгийг онцоллоо. Нэг хэсэг 89.6 грамм бол өөр нэг тал нь 31.7 грамм жинтэй. Их Британи улс дахь алтны үүслийн талаар номыг бичиж байгаа Лее Полмер нэрээ нууцалсан алтны хайгуулч Шотландын голоос олдсон энэхүү цул алтыг түүний номонд бүртгүүлэхээр хандсан гэжээ. Тус үнэт металлыг Лондонгийн Байгалийн Түүхийн Музей эсвэл Шотландын Үндэсний Музейд тавигдаж магадгүй гэсэн мэдээлэл гарчээ. 

Сонирхуулахад, Шотланд нь Их Британийн Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд багтдаг юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британид 121 граммын цул алт олджээ  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Инээдтэй бага юм аа . [127.0.0.xxx] 2019-12-07 19:55
Монголд хөдөөгүүр 1 кг 10 кг 20 кг 40 кг - р нь олсон зөндөө байнаа . Тэд харамсалтай нь зураг оруулж баримт үлдээж мэдээ оруулахгүй юм даа . Тэдний хажууд энэ чинь зүгээр л элс л гэсэн үг дээ .

Бидэнтэй нэгдээрэй