Шууд Chart

Япон улс эдийн засгийн өсөлтийг дэмжих 240 тэрбум ам.долларын санхүүгийн төлөвлөгөөг баталлаа

2019-12-06 14:59:39

Япон улсын засгийн газар ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжихэд нөлөө үзүүлэх 26 тэрбум иений санхүүгийн цогц төлөвлөгөөг батлаад байна. Энэхүү хөрөнгийг хэд хэдэн салбарт зарцуулж, эдийн засгийн өсөлтийг хурдасгахаар зорьж байна.

Японы засгийн газрын батлаад байгаа 240 тэрбум ам.долларын санхүүгийн цогц төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээр Японы эдийн засгийн өсөлт 1.4 хувиар тэлнэ гэж урьдчилан тооцоолж байна. 26 тэрбум иений энэхүү санхүүгийн багцаас зарим хөрөнгийг байгалийн гамшигт өртсөн бүс нутгуудын дэд бүтцийг сэргээн засварлах, томоохон голуудын хамгаалалтын далан, хэрмийг сайжруулахад зарцуулах юм.

Мөн 2020 оны Токиогийн олимпын дараагаар Японы эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдэд зарцуулах мөнгө ч үүн дотор багтаж байна. Үүнээс гадна 240 тэрбум ам.долларын зарим хэсэг нь боловсролын салбарт төсөвлөгдөөд байна. Японы дунд болон ахлах сургуулийн бүх сурагчдад хангалттай хүрэлцэхүйц компьютер болон таблетийг нийлүүлэхээр зорьж байгаа юм.

Мөн 1990 оны эцсээс эхэлсэн Японы хөдөлмөрийн биржийн хямралын үеэр сургууль, болон мэргэжлийн сургалтын газрыг төгссөн ажилчдыг тогтмол ажлын байраар хангах хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ер нь цагийн болон түр зуурын ажил хийж байгаа хүмүүсийг тогтмол ажлын байраар хангахад анхаарах юм. 26 тэрбум иенийн санхүүгийн багцын тал хувийг засгийн газраас гаргах юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс эдийн засгийн өсөлтийг дэмжих 240 тэрбум ам.долларын санхүүгийн төлөвлөгөөг баталлаа  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-08 15:02
26 ih nayad um bish uu.

Бидэнтэй нэгдээрэй