Шууд Chart

“Гүүгл” компани Сингапурт улс төрийн зар сурталчилгааг хоригложээ

2019-12-07 09:00:00

Гүүгл компани Сингапур улсад улс төрийн зар сурталчилгааг хориглосон байна. Харин гүүглийн энэ үйлдэл Сингапурын улс сөрөг хүчний бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Сингапурын ээлжит бүх нийтийн сонгууль 2021 оны 4-р сард явагдах ёстой. Гэхдээ тус хот улсад 2020 онд ч сонгууль явагдаж магадгүй байгаа юм. Ийнхүү Сонгуулийн уур амьсгал аль хэдийн ороод байгаа энэ цаг үед Америкийн Гүүгл компани Сингапурт улс төрийн зар сурталчилгааг хориглосон байна. Тус компаниас мэдээлснээр 12-р сарын 02-оос эхлэн улс төрийн сурталчилгааг хүлээн авахаа зогсоожээ.

Харин Сингапурын улс төрийн сөрөг хүчний намууд Гүүглийн үйлдэл сонгогчдын мэдээлэл олж авах эрхийг үл ойшоож байна гэж буруутгалаа. Мөн Ардчилсан намын төлөөлөгчид интернет, нийгмийн сүлжээ сайтууд бол сонгогчдод мэдээллээ хүргэх хамгийн чухал суваг гэдгийг онцолсон байна.  Сингапурын дотоод хэвлэлүүд төрийн хатуу хяналтад байдаг учраас сөрөг хүчний мэдээллээ түгээх боломж нь интернет орчин гэж үзжээ.  Сонирхуулахад өнгөрсөн 10-р сарын эхээр Сингапур хуурамч мэдээллийн эсрэг хуулийг баталсан юм.

Энэ хуулинд нийгмийн сүлжээ сайтад тавигдсан мэдээлэл нийтийн ашиг сонирхлын эсрэг эсвэл хуурмаг гэж үзсэн тохиолдолд төр засгийн  засгийн зүгээс дээрх мэдээллийг засварлах, устгах эрхтэй гэж заажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Гүүгл” компани Сингапурт улс төрийн зар сурталчилгааг хоригложээ  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй