Шууд Chart

Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорино

2019-12-06 17:38:21

БНХАУ-ын Аннинг хотноо болох сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд оролцох Үндэсний лигийн шигшээ баг маргааш урд хөршийг зорино. Тус тэмцээнд Монгол, Тайланд, Энэтхэг, Япон, БНХАУ, Филиппин, Японы баг өрсөлдөнө. Түүнчлэн

Мөн тус багийн бүрэлдэхүүнд “Улаанбаатар” багийн залуу тоглогч М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр нар орсон.

Тодруулбал, Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Ш.Азжаргал, А.Алтан-Очирын удирдлага дор О.Энхбаатар, Т.Санчир (Архангай Алтан Дорнодын Дайчид),  Э.Дорж-Арилд,  Ц.Отгонжаргал (Ховд Шонхорууд), С.Эрдэнэдалай, Б.Дархантөгс, Б.Батзолбоо, А.Гансүх (Сүхбаатар Дарьганга Альянс Тех), О.Доржзовд (Өвөрхангай Тэнүүн-Өлзий), Марзус Хаммондс (Баянхонгор Мазаалай), М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр (Улаанбаатар) нарын сагсчин багтжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорино  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй