Шууд Chart

ОХУ-ын зарим тосгонд цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ

2019-12-07 10:04:55

ОХУ–ын хамгийн хойд бүсийн зарим тосгонд цагаан туйлын цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ. Энэ нь дэлхийн дулааралтай холбоотой гэж зарим шинжээч үзэж байгаа юм.

ОХУ-ын Чукоткын Автономит Тойрогт багтах Рыркайпий гэх тосгоны ойролцоо 50 гаруй туйлын баавгай нүүдлэн ирээд байгаа юм. Үүнээс үүдэн тус тосгон дахь олон нийтийн бүхий л үйл ажиллагааг цуцалж,  орон нутгийн иргэд сургуулийн эргэн тойронд харуул хамгаалалтад гарч эхэлжээ. Харин шинжээчид цагаан баавгай Оросын хойд зүгийн энэхүү тосгоны ойролцоо олон тоогоор үзэгдэх болсон явдлыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбон тайлбарлаж байна.

Дулаарлаас үүдэн далайн тэнгисийн эргийн мөс сайн бэхжихгүй байгаа нь цагаан баавгай ан хийхэд хүндрэл учруулж, туйлын баавгайнууд хоол хүнсээ тэнгисээс бус тосгоны ойролцоогоос хайхад хүрч байгааг онцолжээ. Ер нь Чукоткын бүс дэх Рыркайпий тосгонд цагаан баавгай зочлох түгээмэл болж байгаа учраас энэхүү жижиг суурин газрыг өөр аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ёстой талаар зарим шинжээч байр сууриа илэрхийлсэн байна. Рыркайпийгаас  холгүйхэн буюу 2.2 км-ын зайд туйлын баавгайн төрөлх нутаг оршдог гэнэ. Харин цагаан баавгайн бүс нутагт хэт дулаарал ажиглагдаж байгааг шинжээчид онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын зарим тосгонд цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй