Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалаар олгогдог хөнгөлөлттэй эмийн асуудлаар уулзалт боллоо

2019-12-07 13:32:27

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 12-р тогтоолын хэрэгжүүлэх талаар  ярилцаж ЭМЯ болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох мэргэжлтнүүд оролцож ярилцаж улмаар Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас гаргах саналыг судлан, шийдвэрлэх шаарлагатай гэж үзлээ.


Үүний дагуу 12-р сарын 5-ны өдөр холбогдох байгууллагуудын саналыг сонсох уулзалт боллоо. Уулзалтад ЭМДҮЗ-ийн дэд дарга Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн дэд сайд  Л.Бямбасүрэн болон  ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Эм үйлдвэрлэл технологийн газар болон ЭМДЕГ-ын төлөөлөл, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны тэргүүн Д.Энхжаргал, тус холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, Эм хангамжийн холбооны тэргүүн Д.Цэндээхүү болон бусад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөлөгчид оролцов.


Уулзалтаар

  • “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох 12-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох тооцох арга аргачлал боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн даатгалаар олгогдог хөнгөлөлттэй эмийн асуудлаар уулзалт боллоо  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
даатглалын луйварчид [127.0.0.xxx] 2019-12-12 13:35
эд нар гадны үйлдвэрүүдээс мөнгө авч эмийг нь даатгалд оруулдаг ш тээ. Гедеоны эмийг даатгалд оруулаад ижил эмийг нь огт оруулдаггүй. Тийм болохоор нөгөө эм нь өрсөлдөгчгүй ард түмний гар дээр үнэтэй очиж 1 шулна, бас даатгаалаас нь мөнгө авч давхар шулдаг
иргэд [127.0.0.xxx] 2019-12-08 21:31
Төсөв мөнгө шаардаад байхгүй,гадаад улсаас гар тосож гуйх юмгүй ийм асуудлыг аль эрт шийдчих яам,сайдгүй байдаг ёстой заяа нь хаясан юмаадаа,ийм сайдаар элэнцгээ хийдэг байнаа

Бидэнтэй нэгдээрэй