Шууд Chart

Беннуг “Идэвхтэй” гараг болохыг тогтоожээ

2019-12-07 15:00:00

Америкийн Сансар Судлалын Агентлаг болох НАСА–гийн OSIRIS-Rex судалгааны төхөөрөмж Бенну гэх жижиг гарагийг судалж эхлээд байгаа юм. Тэгвэл Бенну гарагийн гадаргуу дээрх жижиг үртэс болон биетүүд шилжих хөдөлгөөнд орж байгааг судлаачид ажигласан байна. Үүнээс үүдэн Беннуг идэвхтэй гараг гэсэн ангилалд оруулжээ. 

НАСА-гийн OSIRIS-Rex сансрын судалгааны аппарат Бенну гарагийг ойроос ажиглаж эхэлснээс хойш нэг жил болж байна. Дэлхийгээс 70 сая милийн зайд орших энэ гараг дээр тус судалгааны төхөөрөмж 2018-оны 3-р сард хүрч очсон юм. Тэгвэл OSIRIS-Rex саяхан ер бусын ховор үйл явдлыг ойроос ажиглаж чаджээ. Бенну гарагийн гадаргуу дээрх бичил биетүүд хөдөлгөөнд орж, зарим нь гадаргуугаас түлхэгдсэн задгай сансарт гарч байгаа үйл явдлыг ажигласан байна.

Энэхүү биетүүд нэг сантиметрээс 10 сантиметр гээд янз бүрийн хэмжээтэй байгааг онцолжээ. Энэ нь Бенну идэвхтэй гараг болохыг харуулж байгааг судлаачид мэдээллээ. OSIRIS-Rex сансрын төхөөрөмжийн хамгийн гол зорилго нь Бенну гарагаас дээж авч, эх дэлхий дээр эргэн ирэх явдал юм.

Одоогоор тус судалгааны төхөөрөмж Бенну гарагийн гадаргуугаас дээж цуглуулж болох хамгийн тохиромжтой хэсгийг тодорхойлохоор ажиллаж байна. OSIRIS-Rex төхөөрөмжийн Бенну гарагийн гадаргуугаас дээж цуглуулах даалгавар 2020 онд эхэлнэ. Энэ даалгавар амжилттай болвол тус сансрын төхөөрөмж 2023 онд эх дэлхий дээр эргэн ирнэ. Беннугаас цуглуулсан дээж нь нарны аймгийн үүслийг судлахад маш чухал нөлөөг үзүүлнэ гэж найдаж байна. Энэ жижиг гараг 2135 онд дэлхийд сарнаас ч илүү ойртож ирэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беннуг “Идэвхтэй” гараг болохыг тогтоожээ  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй