Шууд Chart

2019 оны дэлхийн шилдэг барилгыг тодруулжээ

2019-12-09 09:00:00

2019 оны дэлхийн шилдэг барилгаар Нидерланд улсын Тилбург хотод байрлах LocHal гэх нийтийн номын сан шалгарсан байна.  1932 онд анх баригдаж байсан уур тэрэгний саравчийг гайхалтай шийдлүүдийг агуулсан номын сан болгосон юм.  LocHal-д номын сангийн үйлчилгээнээс гадна  нийтэд зориулсан үйл ажиллагааны болон урлагийн байгууллагууд  байрладаг юм.

Шүүгчид  нэгэн цагт Тилбург хотын устгагдах барилгын жагсаалтад багтаад байсан барилгыг иргэд олон төрлийн үйл ажиллагааны төв болгож чадсан гэдгийг онцолжээ. Үүнээс гадна Шинэ Зеланд улсын Lindis Lodge гэх тансаг зэрэглэлийн зочид буудал, Филиппин улсын модоор Мактан-Сэбу олон улсын онгоцны буудал орсон байна.

Дэлхийн Уран Барилгын Наадам хамгийн анх 2008 онд зохион байгуулагдаж байсан юм.  2018 онд Сингапур улсын ахмад настнуудад зориулсан орон сууцны цогцолбор хамгийн шилдэг барилгаар шалгарч байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2019 оны дэлхийн шилдэг барилгыг тодруулжээ   
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй