Шууд Chart

Дэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа

2019-12-09 10:00:00

Дэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа. Орон гэргүй хүмүүсд зориулсан энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааны нэг гол үйл явдал нь оролцогчид нэг шөнийг гудамжинд унтаж өнгөрүүлэх явдал юм. 

Тус хүмүүнлэгийн үйл ажиллагаа энэ жил Их Британийн Лондон, АНУ-ын Нью-Йорк тэргүүтэй дэлхийн хэд хэдэн хотод зохион байгуулагдаж, олон мянган хүн гудамжинд  нэг шөнийг өнгөрүүллээ.

Олон улсын хэмжээнд орон гэргүй хүмүүсийн төлөө гудамжинд унтаж нэг шөнийг өнгөрүүлэх үйл ажиллагаанд 50 мянга гаруй хүн оролцоно гэж зохион байгуулагчдын зүгээс урьдчилан тооцоолж байсан юм. Энэ хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар орон гэргүй иргэдэд зориулсан 50 сая ам.долларыг цуглуулна гэж тооцоолсон байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй