Шууд Chart

Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ

2019-12-09 12:00:00

Марбелла хотын  Kempinski зочид буудлын гацуур модны загварыг Деббие Винхам гэх уран бүтээлч гаргасан байна. Тус зочид буудлын зүгээс 15 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байгаа зул сарын  гацуурыг улаан, цагаан, ягаан болон хар өнгөтэй алмазаар чимэглэжээ.

Үүнээс гадна  тус гацуурыг Болгар улсаас  авчирсан үнэт чулуу, 3D принтерийн оролцоотойгоор шоколадаар урласан тогос шувууны өд, тэмээн хяруулын өндөг, болон үнэртэй усны саваар чимж өгсөн байна.

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй зул сарын модоор нэрлэгдэж байгаа энэхүү гацуур тийм ч өндөр биш ч гэсэн маш чамин тансаг харагдаж байгааг онцолжээ. Сонирхуулахад, 2010 онд Арабын Нэгдсэн Эмирт Улсын  Абу Даби хотод байрлах “Emirates Palace” зочид буудал 11 сая ам.долларын өртөг бүхий бугуйвч, хүзүүний зүүлт болон бугуйн цагаар чимэглэсэн зул сарын гацуур модыг олон нийтэд сонирхуулж байсан юм.

Энэ гацуур хамгийн өндөр үнэтэй гацуур модоор Дэлхийн Дээд Амжилтын номонд бүртгэгдэж байжээ. Мөн 2016 онд Японы Токио  хотод 1.8 сая ам.долларын үнэ бүхий алтан утсаар  зул сарын  гацуур модыг чимэглэж байсан юм.  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ   
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЛАА [127.0.0.xxx] 2019-12-09 17:40
ЛААГАА ИДНҮҮ ЛУУВАНГАА ИДНЭ ҮҮ

Бидэнтэй нэгдээрэй