Шууд Chart

АНУ, Ираны талууд хоригдол солилцлоо

2019-12-09 10:00:00

АНУ болон Ираны талууд хоригдол солилцсон байна. Цагаан ордоны тэргүүн энэ үйл явдлыг “маш шударга хэлэлцээ” гэж сайшаан магтжээ. 2016 онд Иран улс Америкийн нэгэн судлаачийг тагнуулын хэрэгтэй холбогдуулан баривчилж, хорьсон юм.

Тэгвэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд Иранд хоригдсон Америкийн иргэнийг Тегеран суллаад байгааг Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Харин үүний хариуд өнгөрсөн жил Америкт баривчлагдсан Ираны судлаачийг мөн суллаад байгаагаа Вашингтоны албаныхан онцолжээ. Ираны судлаач хориотой нууц, материалыг АНУ-аас гаргах гэж завдсан хэрэгтэй холбоотойгоор саатуулагдсан юм. Хоёр улсын хоригдлуудыг Швейцар улсад албан ёсоор солилцсон байна.

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп бямба гарагт мэдэгдэл хийж, Тегеран, Вашингтоны талууд хоригдол солилцож буй энэ үйл явдлыг маш шударга хэлэлцээ гэж тодорхойлоод цаашид хоёр улс өөр асуудал дээр хэлэлцээнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. АНУ, Ираны хоорондох цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа энэ цаг үед энэхүү хоригдол солилцоо явагдлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Ираны талууд хоригдол солилцлоо  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй