Шууд Chart

Хятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө

2019-12-09 14:00:00

БНХАУ нэг пуужинд зургаан хиймэл дагуулыг суурилуулж амжилттай хөөргөсөн байна. Шинэ хиймэл дагуулуудыг байгаль орчны хяналт, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхээс гээд хэд хэдэн зорилгоор ашиглах юм.

Зургаан хиймэл дагуулыг суурилуулсан пуужинг Хятадын Шанси мужийн Тайюань Хиймэл Дагуул Хөөргөхөөс төвөөс  Бээжингийн цагаар 4:52 минутад хөөргөсөн байна. KZ-1A гэх пуужингаар зөөвөрлөсөн хиймэл дагуулууд дэлхийн тойрог замд амжилттай оржээ. Эдгээр зургаан хиймэл дагуулын хоёр нь HEAD-2A болон HEAD-2B гэсэн нэртэй юм. Бээжинд төвтэй HEAD сансрын технологийн компанийн дээрх хоёр хиймэл дагуул байгаль орчны тандалт, онц байдлын үеэр холбоо харилцаа тогтоох чадавхыг нэмэгдүүлэх, болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа усны онгоц  төдийгүй нисэх онгоцнуудын талаарх мэдээллийг цуглуулахад ашиглагдах аж. 

Үүнээс гадна Хунан мужид төвтэй Spacety компанийн бүтээсэн Spacety-16 болон  Spacety-17  нэртэй хоёр хиймэл дагуул мөн задгай сансарт гараад байна. Энэхүү хоёр хиймэл дагуул нь голдуу байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалахад шаардлагатай мэдээлэл, зураг, дүрсийг цуглуулах, Өмнөд болон Умардын туйлын байгаль орчныг хянахад ашиглагдах юм. Тэгвэл Бээжинд төвтэй сансрын компанийн Tianqi-4A болон Tianqi-4B хиймэл дагуулууд дэлхийтэй илүү ойролцоо буюу тойрог замын нам доор хэсэгт байрлана. Сонирхуулахад, дээрх зургаан хиймэл дагуулыг зөөвөрлөсөн KZ-1A гэх пуужин нь үйлдвэрлэлийн хугацаа бага ордгоос гадна бүтээмжийн зардал хямд гэдгийг Хятадын Синхау агентлаг дамжуулжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө   
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй