Шууд Chart

Эзэнтэй нохдод Taeniidae-ийн халдваржилт тогтоох шинжилгээг хийв

2019-12-09 10:26:15

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Хэрлэн сумд 2019 оны 11-р сарын 04-05-ны хооронд золбин нохойн тооллого хийлээ. Тус тооллогын үед Taeniidae-ийн халдваржилт тогтоох зорилгоор 50 өрхийн нохойноос дээж цуглуулан, шимэгч судлалын лабораторид өндөг хөвүүлэх аргаар 2019 оны 11-р сарын 28-аас 2 хоногийн хугацаанд шинжлэхэд 3 сорьцонд Taeniidae-ийн өндөг илэрч, халдваржилт 6%  болохыг  тогтоов.

  1. Шинжилгээний хариуг зөвлөмжийн хамт нохойн эздэд хүргэх
  2. МЭА-тай хамтарч, үүсгэгчийн өндөг илэрсэн айл өрхийн нохойны хэвтэр орчмыг цэвэрлэж хашаанд халдваргүйтгэл хийх, нохдыг туулгажуулах
  3. Хүн амын дунд бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга зохион байгуулах

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв


Эзэнтэй нохдод Taeniidae-ийн халдваржилт тогтоох шинжилгээг хийв  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй