Шууд Chart

Шинэ-Дели хотын нэгэн үйлдвэрт гал гарчээ

2019-12-09 10:43:13

Энэтхэгийн Шинэ-Дели хотын нэгэн үйлдвэрт гал гарч, 40 гаруй хүн амиа алджээ. Сурагчийн цүнхний үйлдвэрийн 4 давхар барилгад ням гарагийн өглөөгүүр гал гарахад 100 гаруй хүн унтаж байсан байна.  Дуудлага ирсний дараа аврагчид 60 гаруй хүнийг барилгаас гаргаж эмнэлэгт хүргэсэн бол 43 хүн нас баржээ.

Гал доод давхраасаа эхлээд ажилчдынх нь амьдардаг гуравдугаар давхарт маш хурдан хугацаанд тархсан байна. Орон нутгийн галын алба, үйлдвэр галын аюулгүй байдлын зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан гэжээ. Ийм шалтгаанаар үйлдвэрийн эзнийг баривчилсан байна.

Гэвч галын шалтгаан тодорхойгүй, мөрдлөг шалгалт эхлүүлсэн байна. Урьдчилсан шалгалт, гэрчүүдийн мэдээлснээр цахилгааны богино холбоос шалтгаан болсон байж болзошгүй гэжээ. Зарим хэвлэлд бичсэнээр үйлдвэрийн барилгад цаас болон пластик эд зүйл хадгалж байснаас их хэмжээний утаа баагихад хүргэсэн байна.

Хот төлөвлөлт сул, томоохон үйлдвэрүүд нь аюулгүй байдлын дүрэм журам хангалттай биелүүлдэггүй зэргээс Энэтхэгт олон хүн амь насаараа хохирсон гал их гардаг гэж хэвлэлүүд бичсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Шинэ-Дели хотын нэгэн үйлдвэрт гал гарчээ   
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй