Шууд Chart

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын 20 дахь удаагийн консулын зөвлөлдөх уулзалт болов

2019-12-09 11:03:11

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын 20 дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Цүй Аймин нар тэргүүлэн оролцсон бөгөөд Хөххот, Хонконг, Шанхай дахь Ерөнхий консулын газар болон Эрээн дэх Консулын газрын төлөөлөл байлцав.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд иргэд харилцан зорчих нөхцөл, хоёр талын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэр хийж буй жолооч нарт консулын үйлчилгээ хүргэхэд тулгарч буй асуудлаар санал, мэдээлэл солилцсоноос гадна БНХАУ-д суралцах монгол оюутнууд виз мэдүүлэхэд сүүлийн жилүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг консулын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрэв.

Түүнчлэн энэ үеэр хоёр талын иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, хоёр улсын холбогдох хууль, журмыг иргэдэд сурталчлах, тэдэнд мэдээлэл түгээх аяныг хамтран зохион байгуулахаар тогтсон нь энэ удаагийн уулзалтын нэг онцлог байлаа.


Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын 20 дахь удаагийн консулын зөвлөлдөх уулзалт болов  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй