Шууд Chart

Дональд Трамп: Ким Жон Ун хэтэрхий ухаантай

2019-12-09 11:15:41

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-д дайсагнасан байдалтайгаар хандахгүй. Учир нь тэрбээр ингэсэн тохиолдолд бүх зүйлээ алдана гэдгээ ойлгож байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдсэн байна.

Дональд Трамп твиттер хуудсандаа “Ким Жон Ун хэтэрхий ухаантай. Бас тэр дайсагнасан үйлдэл хийх л юм бол ихийг, бараг бүх зүйлээ алдаж болзошгүй” гэж жиргэсэн байна. 

Ким Жон Уны удирдлага дахь БНАСАУ эдийн засгийн асар их бололцоотой. Гэхдээ Пехньян амласныхаа дагуу цөмийн зэвсгээс ангижрах ёстой гэж Дональд Трамп онцлон  тэмдэглэжээ.  Түүнчлэн “Тэр надтай цөмийн зэвсгээс ангижруулах хатуу гэрээнд гарын үсэг зурсан” гээд Ким Жон Уныг АНУ-ын Ерөнхийлөгчтэй үүсгэсэн онцгой харилцаагаа тэглэх, 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хутгалдан орох хүсэлгүй гэж Дональд Трамп мэдэгдсэн байна.

НҮБ дахь Умард Солонгосын төлөөлөгч Ким Сон энэ сарын 7-нд мэдэгдэхдээ, цөмийн зэвсгээс ангижруулах асуудал АНУ-тай хийх хэлэлцээрийн сэдэв байхаа больсон гэсэн байна. Вашингтон яриа хэлэлцээрээ хэтэрхий сунгаж, агуулгыг нь улам гүнзгийрүүлж байгаа нь цаг хожих гэсэн арга гэж  тэрбээр хэлсэн. Энэ нь Дональд Трампыг 2020 онд дахин сонгогдохтой холбоотой дотоод улс төрийн асуудалд цаг хэмнэх зорилготой гэж Ким Сон өгүүлжээ.

НҮБ дахь Умард Солонгосын төлөөлөгчийн мэдээлэл Умард Солонгос нь улс орны стратегийн байдалд чухал нөлөө үзүүлэх “маш чухал туршилт” явууллаа гэсэн мэдээлэлтэй зэрэгцсэн юм.

Тус улсын Батлан хамгаалах ухааны академи "Сохэ" сансрын буудлаас чухал туршилт явуулсан гэж энэ сарын 8-нд Умард Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Ким Жон Ун хэтэрхий ухаантай   
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй