Шууд Chart

Хэнтий аймгийн ЗӨСТ-д ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар зочиллоо

2019-12-09 11:27:46

2019 оны 12-р сарын 01-ний өдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар албаны бусад төлөөлөгчдийн хамт Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд айлчлалаа. Тус айлчиллаар Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн дарга Г.Наранхүү байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, зүүн бүсийн аймгуудад Зоонозын өвчин судлалын төв байгуулахыг дэмжих,  НЭМ-ийн арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг шийдвэрлэх, нян судлалын лабораторийн оношлох хүчин чадлыг сайжруулах, цаашид шаардлагатай багаж тоног төхөөрөмж болон оношлуураар хангах асуудлуудыг дэвшүүлж, танилцуулав.

Тус саналыг ДЭМБ болон ЭМЯ-ны удирдах ажилтнууд анхаарал тавьж, дэмжин ажиллахаа хэлэв.

 

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв


Хэнтий аймгийн ЗӨСТ-д ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар зочиллоо  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй