Шууд Chart

Баян-Өлгий аймаг шинэ “Авто буудал”-тай боллоо

2019-12-09 11:40:35

Баян-Өлгий аймгийн төвд /2019.12.07/ “Авто буудал” ашиглалтад орж, нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн удирдлагууд, Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудаас гадна иргэд, тээвэрчид оролцлоо.

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Авто тээврийн төв шинэ байгууламжтай болж, иргэд, тээвэрчдийн тав тухтай зорчих боломж хангагдаж буйг онцлоод авто тээврийн салбарынхны цаашдын ажилд амжилт хүслээ.

Тус барилга байгууламж нь нийт 2100 мкв бүхий ая тухтай хүлээлгийн танхим, хурлын танхим, эмчийн өрөө, цагдаагийн контор, тасалбар түгээх цэг, цайны газартай бөгөөд улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

Ингэснээр орон нутгийн иргэд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, нэр шилжүүлэх, улсын дугаар авах, тээврийн хэрэгслийн даатгал, татвар төлөх, хот хоорондын болон улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэг дороос олон улсын жишгийн дагуу түргэн шуурхай авах боломжтой боллоо.

Эх сурвалж: БХБЯ


Баян-Өлгий аймаг шинэ “Авто буудал”-тай боллоо  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй