Шууд Chart

Баян-Өлгий аймагт “Гэрэгэ” киоск байршууллаа

2019-12-09 11:43:40

УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделханы санаачилгаар "Цахим Баян-Өлгий-2019" хөтөлбөрийн хүрээнд тус аймагт “Гэрэгэ” киоск машиныг байршуулах нээлтийн арга хэмжээ боллоо.

“Гэрэгэ” киоск нь төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг гүйцэтгэх чадвартай. Өнөөдрийн байдлаар уг киоскоор улсын бүртгэлийн 53 үйлчилгэний төлбөрийг төлөх боломжтой. Ингэснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ нэг шат ахиж, өөрөөр хэлбэл иргэд банкинд очерлохгүйгээр бүх банкны карт ашиглан Улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөр болон автомашины татвар, торгууль төлөх, Мобикомын нэгж авах боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: БХБЯ


Баян-Өлгий аймагт “Гэрэгэ” киоск байршууллаа  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй