Шууд Chart

Бүжгийн спортын ААШТ 2020 онд БНХАУ-д болно

2019-12-09 14:00:00

Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд Сингапурт байгуулагдсан дээрх байгууллага ирэх  оноос эхлэн гишүүддээ үйл ажиллагаагаа идэвхтэй хүргэж эхлэх аж. 2020 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдах урьдчилсан тов гарсан ба DanceSport Asia-н төв байр урд хөршийн Ченду хотод байрлан үйл ажиллагаагаа өргөтгөхөөр төлөвлөжээ.

Түүнчлэн тус байгууллага ирэх жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс гадна гишүүддээ зориулсан бүжгийн спортын дасгалжуулагчийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.

Сонирхуулахад, МБСХ DanceSport Asia-н бүрэн эрхэт гишүүний хувьд Монголын тамирчид тус сургалт, тэмцээнд оролцох бүрэн боломж бий юм.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бүжгийн спортын ААШТ 2020 онд БНХАУ-д болно  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй