Шууд Chart

Саудын Арабын ресторанууд хүйсээр ялгаварлан оруулдаг тусдаа хаалгыг халлаа

2019-12-09 14:35:30

Саудын Арабын ресторанууд хүмүүсийг хүйсээр нь ялгаж оруулдаг тусдаа хаалгатай байх шаардлагагүй болж байна. Өнөөг хүртэл Саудын Арабын эмэгтэйчүүд, нэг гэр бүлийнхэн ресторанд орж үйлчлүүлэхдээ эрчүүдээс салж тусдаа хаалгаар орох хэрэгтэй болдог байсан. Гэхдээ зарим газар хүмүүсийг заавал хүйсээр нь ялгах тусдаа хаалгатай байхаа больж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

Харин Саудын Арабын Дотоод хэргийн яам энэ талаар “Ресторанууд хүмүүсийг хүйсээр нь ялгаж оруулдаг тусдаа хаалгатай байх шаардлагагүй болно. Харин оронд нь бизнес эрхлэгчид энэ асуудлыг шийдвэрлэх болно” гэж ням гарагт мэдэгдсэн байна.

Саудын Арабын эмэгтэйчүүдийг заавал эр нөхрийнхөө юм уу, эсвэл эцгийнхээ зөвшөөрлөөр гадаад руу явах ёстой гэсэн хоригийг тус улсын угсаа залгамжлах хунтайж энэ оны эхэнд цуцалсан. Мөн 2018 онд эмэгтэйчүүд жолоо барьж болохгүй гэдгийг ч болиулсан. Энэ мэтээр Арабын хойгт орших энэ улс эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан дүрэм журмуудаа өөрчилж шинэчлэл хийж байгаа ч, өөр олон хуульд охид, бүсгүйчүүдийн эсрэг хориг тавьсан байдгийг хүний эрхийн идэвхтнүүд хэлж шүүмжилсээр байгаа юм байна.

Ийм шалтгаанаар хүний эрхийн төлөө тэмцэгч хэд хэдэн эмэгтэй шоронд хоригдож, баривчлагдсаныг барууны хэвлэлд бичсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Арабын ресторанууд хүйсээр ялгаварлан оруулдаг тусдаа хаалгыг халлаа   
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй