Шууд Chart

Аймаг дундын отрын бүс нутагт 600 орчим мянган мал өвөлжиж байна

2019-12-09 15:41:41

Энэ өвөл 10 сая гаруй мал отроор өвөлжихөөр болсны 80 орчим хувь нь оторт гараад байна. Аймаг дундын отрын бүс нутагт  600 орчим мянган мал өвөлжиж байгаа бол бусад нь хилийн зурвас болон отрын бүс нутагт отор нүүдэл хийж байна.

Одоогоор Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд нэмж мал оруулах боломжгүй гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батмөнх хэллээ.

Өнөөдрийн байдлаар өвөлжилт хүндрээгүй байна. Цаашид сум орон нутаг отрын бүс нутагтай болохоос гадна худаг, усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэдгийг тэрбээр нэмж хэллээ.


Аймаг дундын отрын бүс нутагт 600 орчим мянган мал өвөлжиж байна  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй