Шууд Chart

Элчин сайд ном хулгайлахыг завджээ

2019-12-09 16:42:42

Аргентин дахь Мексикийн Элчин сайд Оскар Рикардо Валерог Буэнос-Айресийн нэгэн дэлгүүрээс ном хулгайлсан хэрэгт буруутгасантай нь холбогдуулан эх орон руу нь татахаар боллоо. Энэ тухай Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард ням гарагийн орой мэдэгдсэн байна.

Мексикийн Гадаад хэргийн сайд “Аргентины Элчин сайдын үйлдлийг судлуулах хүсэлтийг ёс зүйн хороонд гаргасан. Одоогоор түүнд гэртээ эргэн ирэх заавар өгөөд байна” гэж бичжээ.

Буэнос-Айресийн “Атенео” нэртэй номын дэлгүүрийн камерт Мексикийн 76 настай дипломатч нь Жакомо Казановагийн намтар номыг сонинд нуугаад хулгайлах гэж байсан нь бичигдэж үлджээ. Ингээд үүдэнд хамгаалагчид түүнийг саатуулж, цагдаагийн хэлтэст хүргэсэн байна. Удалгүй цагдаагийн газраас түүнийг хэн болохыг нь тогтоож, суллаж явуулжээ.

Мексикийн Гадаад хэргийн сайд энэ бичлэг үнэн болох нь тогтоогдвол Элчин сайдыг ажлаас нь шууд хална гэсэн байна. Түүнчлэн тэрбээр энэ хэргийг “Байж боломжгүй, шударга бус үйлдэл” гэсэн байна.

Валеро нь энэ оны наймдугаар сарын дундуур Аргентин дахь Элчин сайдаар томилогдсон юм. Түүний дэлгүүрээс хулгайлж гарах гэж оролдсон ном нь 750 аргентин песо буюу 12 ам.доллар хүрэхгүй үнэтэй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Элчин сайд ном хулгайлахыг завджээ   
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй