Шууд Chart

БНХАУ алсын оптик удирдлагатай хиймэл дагуул хөөргөлөө

2019-12-09 16:46:36

Жилин-1 Гаофэн-02В хиймэл дагуул нь Жилин-1 загварын “багцад” харьяалагддаг бөгөөд Куайзоу-1А пуужингийн тусламжтайгаар төлөвлөсөн тойрог замд амжилттай оруулж чадсан байна. Тус хиймэл дагуулыг өндөр нарийвчлалтай, өргөн хүрээг хамрах, өгөгдлийг өндөр хурдаар дамжуулдаг байхаар Чан Гуан хиймэл дагуулын технологийн компани бие даан хөгжүүлжээ.

Түүнчлэн өмнө нь хөөргөсөн Жилин-1 загварын 14 хиймэл дагуултай сүлжээ үүсгэж, хөдөө аж ахуй, ойн нөөц, байгалийн баялаг болон хүрээлэн буй орчны мэдээллийг алсын зайнаас дамжуулах юм байна. Куайзоу-1А нь өндөр найдвартай, богино хугацаанд бэлтгэгддэг бөгөөд хямд өртөгтэй, хатуу түлшээр ажилладаг тээвэрлэгч пуужин аж. Тус пуужинг Хятадын Санарын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац хөгжүүлж ирсэн бөгөөд голчлон бага тойрог замд жижиг хиймэл дагуулууд хөөргөхөд ашигладаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ алсын оптик удирдлагатай хиймэл дагуул хөөргөлөө  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй