Шууд Chart

"Эмчилгээний дараах хяналт" хийдэг боллоо

2019-12-09 16:49:02

Монгол Улсын ЭМЯ болон БНСУ-ын ЭМЯ-д хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Эдгээрийн нэг нь хоёр улсын эмнэлгийн байгууллагын эмч мэргэжилтнүүд цахим сүлжээгээр дамжуулан өвчтний асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх боломжийг улам өргөжүүлэхэд чиглэсэн төсөл юм. 2019 оны 12 дугаар сарын 5-нд ХСҮТ-ийн телемедицин дээр суурилсан "Эмчилгээний дараах хяналтын төв"-ийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Д.Золзаяа, Уламжлалт АУ-ны хэлтсийн дарга С.Жаргалсайхан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа, БНСУ-ын ЭМХА-ийн дарга Han Dong-Woo, багийн ахлагч Pak Hyo Rim, судлаач Lee Ji-Soo болон ХСҮТ-ийн удирдлагууд оролцов. Арга хэмжээний үеэр БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн агентлаг болон ХСҮТ хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсны зэрэгцээ "Эмчилгээний дараах хяналт"ын анхны зөвлөгөөнийг хийлээ.

Анхны зөвлөгөөнд БНСУ-ын Мёнжи эмнэлэгт хавдрын мэс засал хийлгэсэн эмчлүүлэгч, ХСҮТ-ийн хими эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэг болон Мёнжи эмнэлгийн эмч оролцлоо.

Эх сурвалж: ХСҮТ


"Эмчилгээний дараах хяналт" хийдэг боллоо  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй