Шууд Chart

Даамын улсын аварга баг тодорлоо

2019-12-09 17:04:02

Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-8-нд боллоо. Түүнчлэн ДДХМ Г.Гэрэлболд ахлагчтай “Энэрэл-2” баг 10, спортын мастер Д.Чойжилсүрэн ахлагчтай “Сонгодог байрлал-1” баг 9 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Мөн шагналт IV-V байранд тус бүр 9 оноо авсан СМ Г.Энхтуяа ахлагчтай “ББЖ мастер”, ДДХМ Д.Ганболд ахлагчтай “Энэрэл-1” баг шалгарчээ. Үүнээс гадна түргэн тоглолтын төрөлд мөн л “Ирээдүй”-гийн даамчид 12 оноогоор аваргалж, “давхар цохилт” хийлээ. Мөнгөн медалийг ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү-1” баг, хүрэл медалийг ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг хүртэв.

Дашрамд дуулгахад, тэмцээний дүн гарахад уламжлал ёсоор ширээ бүрийн аваргыг тодруулсан бөгөөд хувийн дүнгээр I ширээнд ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс), II ширээнд СМ Д.Эрдэмбилэг (Ирээдүй), III ширээнд СМ Л.Гансүх (ББЖ мастер), IV ширээнд ДДХМ Б.Нандинцэцэг, V ширээнд ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү-1) нар аваргалжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Даамын улсын аварга баг тодорлоо  
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй