Шууд Chart

Чиндаогийн тэмцээнд Н.Түвшинбаяр тэргүүтэй 20 жүдоч хүч үзнэ

2019-12-10 14:46:51

Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн буюу жин тус бүрийн шилдэг 32 тамирчин зодоглох Чиндао Мастерс тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндао хотноо болно.

Уг тэмцээнд 67 орны 450 оролцох урьдчилсан мэдүүлэг гараад байгаа ба манай улсаас олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 13, эмэгтэй долоо, нийт 20 жүдоч хүч үзнэ.

Манай улсын багийн бүрэлдэхүүнд:

Олимпийн медальтан

Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр /+100 кг/

Олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа /-57 кг/

Залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам /-52 кг/

Дэлхийн аваргын медальтан:

Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг /-48 кг/

Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Г.Болдбаатар /-60 кг/

Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай /-81 кг/

Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин /-60 кг/

Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр /-73 кг/

Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар /-100 кг/

Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг /-63 кг/

Залуучуудын дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр /+100 кг/

Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд /-60 кг/

Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Наранцэцэг /-48 кг/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чиндаогийн тэмцээнд Н.Түвшинбаяр тэргүүтэй 20 жүдоч хүч үзнэ  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй