Шууд Chart

Мах, өөх, ноосны чиглэлийн "Сайнцагаан" омог батлагдлаа

2019-12-10 16:43:47

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар байгаль цаг уурын шалгарал, малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн "Сайнцагаан" нутгийн мах, ноос, өөхний хосолмол ашиг шимт хонийг омог болгон батлууллаа.

Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Сайнцагаан сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Шилмэл омог батлуулах ажлын хүрээнд олон удаагийн судалгаа, шинжилгээ хийж, хянан магадлагааны ажлаар Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн 20 мянган хонийг ангилалтад хамруулсан байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


Мах, өөх, ноосны чиглэлийн "Сайнцагаан" омог батлагдлаа   
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй