Шууд Chart

БНХАУ төрийн болон нийтийн байгууллагуудад гадаадын технологийг ашиглахыг хориглоно

2019-12-10 16:50:33

Хятад улсын төрийн болон нийтийн байгууллагадад гадаадын компьютер болон технологийг ашиглахыг  хориглохоор төлөвлөж байна.  Энэ талаар Си Эн Эн агентлаг онцлон мэдээлж байгаа юм. 

Бээжингийн зүгээс Хятадын төрийн болон нийтийн байгууллагуудыг гадаадад үйлдвэрлэсэн технологиос татгалзахыг шаардаж эхлээд байгаа юм. Си Эн Эн агентлагийн дамжуулснаар Хятадын бүхий л төрийн байгууллага болон олон нийтийн институцууд гадны компанийн шошготой компьютерийн эд анги болон програмуудыг гурван жилийн дотор шинэчлэн сольж, дотоодын компаниудын бүтээгдэхүүнийг орлуулан хэрэглэх ёстой болж байна.

Энэ шийдвэрийн улмаас Хятад улсад компьютерийн техник хангамжийн 30 сая эд ангийг солих ёстой болох юм. Си Эн Эн агентлаг Хятадын Гадаад Хэргийн Яам болон Төрийн Зөвлөлийн Мэдээллийн Албанд хандаж, энэ талаарх баттай мэдээллийг авахыг хүссэн ч тухайн байгууллагууд хариу өгөөгүй гэдгийг онцолжээ. Хятад болон АНУ–ын хооронд худалдааны дайн явагдаж байгаа энэ цаг үед Бээжин гадны технологийг хориглох талаар төлөвлөж байна. 

Ер нь Бээжин дэлхийн техник технологийн зах зээлд ноёрхох “Хятадад үйлдвэрлэл 2025” нэртэй бодлогыг хэрэгжүүлж байгааг шинжээчид онцолжээ. Энэ бодлогын хүрээнд Хятадын нийтийн болон төрийн байгууллагуудад ашиглагдаж байгаа гадны компанийн үйлдвэрлэсэн компьютерийн хэрэглээг  2020 онд 30 хувиар, 2021 онд 50 хувиар харин 2022 онд дахин 20 хувиар буулгахаар төлөвлөж байгаа юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ төрийн болон нийтийн байгууллагуудад гадаадын технологийг ашиглахыг хориглоно   
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй