
Испанийн Мадрид хотод НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага Хурал явагдаж байна. Тэгвэл энэ хуралд улс эх орноо төлөөлж оролцож буй сайд нар хүлэмжийн хийг бууруулах асуудлаарх яриа хэлэлцээг өнөөдрөөс эхлүүлж байна.
Сайд нарын түвшний энэхүү уулзалтад оролцогчид “Парисын Гэрээ”-г хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг боловсруулах асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрэхийг зорьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Парисын Гэрээ” ирэх жилээс мөрдөгдөж эхлэх юм. Испанийн Мадрид хотод болж байгаа сайд нарын түвшний уулзалтын нэгэн чухал асуудал нь улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлаа бууруулсан байдлыг хэрхэн үнэлж, дүгнэх явдал юм.
Мөн НҮБ-ын байгууллагад тайлан мэдээгээ хүргэх журмыг боловсруулах асуудлыг мөн хэлэлцэж байна. Хөгжингүй орнууд илүү чанд хатуу, журмыг батлахыг хүсч байгаа бол хөгжиж буй орнуудыг үүнийг эсэргүүцэж байна. Испанийн Мадрид хотод 12- сарын 3–аас 13-ны хооронд зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага хуралд 190 гаруй улс орон болон бүс нутгийн төлөөлөгчид оролцож байна.
Испанид хүлэмжийн хийг бууруулах асуудлаарх яриа хэлэлцээ өнөөдрөөс эхэлнэ | ||
Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055