Шууд Chart

Мисс М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсаж байна

2019-12-12 09:28:33

“Miss world-2019” тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна. Энэ жил тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс М.Цэвэлмаа тэмцээний хамгийн гол номинациудын нэг болох “Зорилго бүхий гоо бүсгүй” номинацийн шилдэг 10 оролцогчийн нэг болжээ.

Мөн “Head to head challenge” буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж, шилдэг 20-д шалгарсан байна.

Тэрбээр авьяасын шалгаруулалтад “The Hu” хамтлагийн “Yu ve Yu ve” дуун дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хослосон үзүүлбэр үзүүлж мөн шилдэг 20 оролцогчийн нэг болсон аж.

Үүнээс гадна Монголын гоо бүсгүй www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсч байна.

Хэрэв энэ шалгууртад түрүүлбэл шууд шилдэг 30-д үлдэх боломжтой аж. Санал хураалт энэ сарын 14 хүртэл явагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мисс М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсаж байна  
Үзсэн: 2025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 23:36
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 21:31
Сайхан бүсгүй маань өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ гайхалтай амжилттай явна шүүдээ. Саналаа өгч дэмжээрэй.
Gynsen [127.0.0.xxx] 2019-12-14 12:11
Saixan mongol bysgyi baina. Amjilt xysie! Xaaya mongol gexed dendyy xyyxnyyd yavuuldag shyy

Бидэнтэй нэгдээрэй