Шууд Chart

"Алтан шанага-2020" ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө

2019-12-12 11:51:16

Төв нутгийн алдартнуудын энэхүү жим жилээс жилд залуужин урлаг, спортын олон арван шилдгүүд нутаг орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасаар байна. Чухам энэ их алдар сууг бахархлаа болгох, залуустаа урам зориг өгч ирээдүйн их амжилтынх нь эхлэл болох зорилгоор оны тэргүүний залуусыг шалгаруулан алдаршуулдаг ”Алтан шанага” наадмыг  12 дах жилдээ зохион байгуулсан юм.

Тус наадмын Шилдэг залуу улс төрчөөр Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь, Шилдэг залуу бизнесменээр "Баткомплет" ХХК-ний захирал, Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Цэрэнбат, Шилдэг залуу соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөлөлөөр МУСТА, дуучин Б.Алтанжаргал Шилдэг залуу малчнаар Дэлгэрхаан сумын залуу малчин Л.Түвшинжаргал, Шилдэг залуу тариаланчаар  Борнуур сумын тариаланч О.Ихбаяр, Шилдэг залуу оюутнаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3-р түвшиний оюутан С.Далайцэрэн,  Шилдэн залуу тамирчнаар Монгол улсын мэргэн Э.Цогбаяр нар туст тус шалгарсан байна .

Төв нутгийн шилдэг залуусыг шалгаруулах "Алтан шанага 2019" оны тэргүүн наадмын "Шилдэг залуу малчин" номинацийн эзэн Дэлгэрхаан сумын мянгат малчин Лхасүрэнгийн Түвшинжаргал нь  2007 оноос одоог хүртэл 12 жилийн хугацаанд мал маллаж, залуу малчид болон шинээр мал маллаж буй иргэдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх талаар өөрийн туршлагаас хуваалцан зааж, зөвлөж байна. Мөн жил бүр мал сүргээ 5 төрлөөр тогтвортой өсгөж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, зах зээлд борлуулан, 2017 онд Дэлгэрхаан сумын сайн малчин, 2018 онд аймгийн сайн малчинаар шалгарсан юм.                                        

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Алтан шанага-2020" ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй