Шууд Chart

Сансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой

2019-12-12 13:58:31

АНУ тэргүүтэй улс орнууд Ангараг гараг уруу сансрын нисгэгчдийг илгээх боломжийн талаар судалж байгаа. Тэгвэл ирээдүйд тус гараг дээр газардах нисгэгчид Ангарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Ирээдүйд Ангараг гарагийг зорих сансрын нисгэгчид хүссэн бүх зүйлээ авч явж чадахгүй гэдэг нь тодорхой байгаа юм. Тэгвэл Улаан нүдэн гараг дээр даалгавар гүйцэтгэх сансрын нисгэгчдэд туйлын чухалд тооцогдож байгаа усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар сонирхолтой судалгааг шинжлэх ухааны Geophysical Research Letters  сэтгүүлд энэ долоо хоногт хэвлэгдсэн байна.

Энэхүү судалгаанд Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх хатуу хэлбэрээр оршин буй усны байрлалыг харуулсан газрын зургийг хэвлэжээ.  Америкийн Сансарын Судалгааны Агентлаг болох НАСА–гийн тойрог замын судалгааны төхөөрөмжүүд төдийгүй Ангараг дээр газардаж, судалгаа явуулсан роботууд тус гарагийн хөрсний гадаргуу доор мөс байгааг илрүүлээд байгаа юм. Ангараг гарагийн хойд хэсгийн Аркадиа Планитиа гэх бүс дэх  мөс хөрсний гадаргуудаа тун ойрхон байгааг онцолжээ.

НАСА агентлагийн судлаач Силвайн Пичүекс хэвлэлд өгсөн ярилцлагадаа хөрсний гадаргуу доорх мөс хүрзээр малтаад гаргаад ирэхээр тийм ойр  байгааг гэдгийг цохон тэмдэглэжээ. Ирээдүйд Ангараг гарагийг зорих сансрын нисгэгчид дээрх усны эх үүсвэрийг ашиглаж болно гэж тооцоолж байгаа юм. Сансрын нисгэгчдийн Ангарагийн аль хэсэгт газардахыг тодорхойлоход тус гарагийн гадаргуу доорх усны байршил маш чухал нөлөөг үзүүлэхээр байна.

Судлаачид нэгэн цагт Ангараг гараг одоогийнхоосоо хавьгүй дулаан, мөн амьд организмыг дэмжихүйц гадаргын устай байсан гэдгийг онцолж байгаа юм. Гэвч энэ нөхцөл байдал 3.5 тэрбум жилийн өмнө эрс өөрчлөгдөж, Ангараг гарагийн агаарын хэм алдагдсан гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй