Шууд Chart

Сидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа

2019-12-12 15:08:37

Австрали улсад хэт халуун болон хуурайшилтаас үүдэн олон арван бүс нутагт ой хээрийн түймэр гарч, энэ гал түймрийн утаа Сидней хотыг бүрхээд байгаа. Тэгвэл Сидней хотод олон мянган иргэн жагсаал хийж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардлаа.  

Лхагва гарагт Сидней хотод 20 000 хүнийг хамарсан жагсаал боллоо. Жагсагчид Сидней хотын төдийгүй Австралийн удирдагчид байгалийн аюулт үзэгдлийн хор уршгийг бууруулах, сэргийлэхийн төлөө дорвитой алхам авахгүй байна гэж үзэж байна. Сидней хот өтгөн утаа мананд бүрхэгдээд байгаа үетэй зэрэгцэн иргэд эсэргүүцлийн жагсаалд оролцжээ.

Жагсагчдын ихэнх нь маск зүүж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээг авахыг уриалсан уриа лоозонг барьсан байжээ. Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Квинсленд мужуудад  100 гаруй  газар нутаг ой хээрийн түймэр гараад байгаа юм. Тэгвэл иргэд хэт хуурайшилт, ой хээрийн түймэр зэрэг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой  гэж үзэж байна. Австрали улсад ой хээрийн түймэр эхэлснээс хойш 6 хүн амиа алдаж, 700 гаруй барилга байшин шатаад байгаа юм. 

Эдгээр түймрээс ялгарч буй утаа тортог салхинд туугдан Шинэ Зеланд улсын нутаг дэвсгэрт  хүрээд байгааг зарим хэвлэлд онцолжээ. Австрали улс хүлэмжийн хийн ялгаралуулалтаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус улсад нүүрсний цахилгаан станцууд олон байдаг нь ч үүнд нөлөө үзүүлжээ.

“Парисын гэрээ”-ээр тус улс хүлэмжийн хийн ялгаралуултаа 2005 оны түвшинтэй харьцуулахад  2030 он гэхэд 26-28 хувиар бууруулах амлалтыг өгсөн юм. Гэхдээ өнөөгийн засгийн газар энэ амлалтдаа хүрч чадахгүй нь нэгэнт тодорхой болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-12 18:45
Нүүрсний хэрэглээг хязгаарла.

Бидэнтэй нэгдээрэй